"ДАШТ-2018"-ыг үзэхээр 3,4 сая гадаадын жуулчин Орост иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-03 12:30:01
МОСКВА. /ТАСС/. ОХУ-д 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15 хүртэл явагдсан хөл бөмбөгийн ДАШТ-ийг нийтдээ 6,8 сая жуулчин үзсэнээс 3,4 сая нь гадаадын жуулчид байжээ. Энэ тухай Холбооны аялал жуулчлалын агентлаг болох "Ростуризм"-ын захирал Олег Сафонов мэдэгдлээ.
 
Тус агентлаг хөл бөмбөгийн тэмцээнүүд явагдсан 11 хотын удирдлагатай хамтран тэмцээний дүн мэдээг гаргасан байна. 1 сая гадаадын жуулчин ирнэ гэж "Ростуризм" урьдчилан тооцоолж байсан аж.
 
"Ростуризм"-ын мэдээлэлд дурдсанаар, ДАШТ-ий тоглолтуудыг зохион байгуулсан хотууд 2017 оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар илүү олон жуулчдыг хүлээн авсан байна. Хамгийн олон жуулчин зочилсон хот бол Москва бөгөөд тус хотод 3 сая жуулчин ирснээс 2 сая нь гадаадын иргэд байжээ. Оросын нийслэлд Хятадын 223,2 мянга, АНУ-ын 167,4 мянга, Германы 81,6 мянга, Нидерландын 61,9 мянга, Францын 45,1 мянган жуулчин ирсэн байна.
 
Э.Аянзаяа
 

Связанные новости