Хятад улстай итгэлцлийн харилцаагаа бэхжүүлэх бодолтой байгаагаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СИНГАПУР. /ТАСС/. Япон улс тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай Японы гадаад хэргийн сайд Таро Коно Хятадын гадаад хэргийн сайд Ван Итэй яриа хэлэлцээ хийх үеэрээ мэдэгдсэн байна.
“Хоёр улсын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, мөн хоёр улсын удирдагчдын хувийн итгэлцлийг гүнзгийрүүлэх үйл хэрэг тодорхой үр дүнд хүрээсэй гэж би хүсч байна” хэмээн Т.Коногийн хэлснийг “Киодо” агентлаг уламжилжээ.
Япон болон Хятадын гадаад хэргийн сайд нарын хоёр талт яриа хэлэлцээ АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны шугамаар болж буй сайд нарын арга хэмжээний хүрээнд болжээ.

Э.Аянзаяа