Зимбабвед нийтийн эмх замбараагүй байдал үүссэний улмаас 3 хүн амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /ТАСС/. Өнгөрсөн лхагва гарагт Зимбабве улсын нийслэл Хараре хотод нийтийн эмх замбараагүй байдал үүсэний улмаас 3 хүн амь үрэгджээ. Тус улсад өнгөрсөн даваа гарагт ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болсон юм.
Цэргийнхэн жагсагчдыг тарааж эхлэх үедээ гал нээсний улмаас 3 хүн амиа алдсан байна гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
Сөрөг хүчний “Ардчилсан өөрчлөлтийн төлөөх хөдөлгөөн” нам сонгуулийн комиссын байрны дэргэд цугларч, даваа гарагт болсон ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн дүнд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ. Сонгуулийн комиссын мэдээлснээр, эрх баригч “Зимбабвегийн Африкийн үндэсний холбоо – Эх оронч фронт нам” парламентын доод танхим буюу Үндэсний хуралд 144 суудал авсан байна.
Доод танхимд 61 суудал авсан “Ардчилсан өөрчлөлтийн төлөөх хөдөлгөөн” намын идэвхтнүүд сонгуулийн дүнг хуурамч гэж үзэж байгаа бөгөөд энэ сонгуулийг хүчингүй болгохыг шаарджээ. Эмх замбараагүй байдлын үеэр жагсаал, цуглаанд оролцогчид цагдаа нар руу чулуу нүүлгэж, машин шатааж эхэлсэн байна. Энэ байдлыг зогсоохын тулд хэв журам сахиулагчид нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Харин тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний намын удирдагч Нельсон Чамиса ялалт байгуулснаа өчигдөр зарласан байна.

Э.Аянзаяа