Алтны сорьцын лабораторийг Баянхонгор, Дархан-Уул аймагт нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголбанкнаас "АЛТ-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг өрнүүлээд 2 сарын хугацааг үдээд байна.
Ирэх 10 дугаар сарын 31-ныг хүртэл үргэлжлэх тус аяны зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагууд олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкуудад худалдаж, алт тушаалтыг нэмэгдүүлэх, олон нийтийн дунд алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг таниулахад чиглэж буйгаараа онцлогтой.
"АЛТ-2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өнгөрсөн онд Төвбанк 20 тонн алт цэвэршүүлж, 700 гаруй сая ам.доллараар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлсэн. Харин "Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны хүрээнд Алтны сорьцын лабораторийг ирэх 9 дүгээр сарын сүүлчээр Баянхонгор, Дархан-Уул аймагт нээх аж. Сорьцын лабораторийг байгуулснаар орон нутагт нь алт худалдан авах боломж бүрдэж, алт тушаалтын нийлүүлэлтийн явц олон шат дамжлага дамжихааргүй болж байна. Түүнчлэн алт үйлдвэрлэгчид Монголбанкны тухайн өдрийн ханшаар алтаа тушаах боломж бүрдэх юм.
Монгол Улсын гаалиар зөвшөөрөлгүй алт гаргах үйлдлийг бууруулах, хариуцлагатай уул уурхайг дэмжих, тэдний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, Монголбанкны худалдан авч буй алтны үнийн талаар болон бусад мэдээллийг олон нийт, байгууллагад хүргэх, таниулахад дээрх аян үр дүн өгнө гэдгийг Төвбанкны удирдлагууд онцолж байна.
Тус аяныг Монголбанк болон орон нутаг дахь салбар, хэлтэс, арилжааны банкууд, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Стандарт хэмжил зүйн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Б.Заяа