Зимбабвед ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /ТАСС/. Зимбабвед ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль эхэлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв. 10985 сонгуулийн хэсэгт болох санал хураалт орон нутгийн цагаар 07:00 эхэлж, 19:00 цаг хүртэл үргэлжлэх аж. Сонгуулийн комиссын мэдээлснээр, сонгуульд 5,7 сая иргэн оролцож магадгүй байгаа бөгөөд сонгуулийн дүнг ирэх 8 дугаар сарын 4-нд зарлах юм байна.
Тус улсын төрийн тэргүүний албан тушаалд 23 нэр дэвшигч өрсөлдөж байгаа хэдий ч гол өрсөлдөөн одоогийн ерөнхийлөгч, эрх баригч “Зимбабвегийн Африкийн үндэсний холбоо-Эх оронч фронт” намын дарга Эммерсон Мнангагва болон сөрөг хүчний “Ардчилсан өөрчлөлтийн төлөөх хөдөлгөөн”-ийг хүрээлэн нэгдсэн 7 намын эвслийн удирдагч Нельсон Чамиса нарын хооронд өрнөөд байгаа юм. Тус улсын парламентын суудалд 55 намын төлөөлөгчид өрсөлдөж байгаа аж.
Энэ удаа болж буй сонгууль нь тус улсад өнгөрсөн оны 11 дүгээр сард цэргийнхний шахалтаар огцорсон Зимбабвегийн удирдагч асан Роберт Мугабегийн оролцоогүйгээр болж байгаа анхны сонгууль юм. Р.Мугабе нь Зимбабве улсыг бараг 40 жил буюу 1980 онд тусгаар тогтносноос нь хойш удирдаж байсан юм.

Э.Аянзаяа