Хөрөнгийн бирж өдөрт 207.2 сая төгрөгийн арилжаа хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-07-28 09:50:01
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Монголын хөрөнгийн бирж долдугаар сарын 23-27-нд 5 удаа үнэт цаасны арилжаа зохион байгуулсан байна.

Тодруулбал өдөрт дунджаар 207.2 сая төгрөг буюу нийт 1 тэрбум 36 сая 318 мянга 735  төгрөгийн арилжаа хийжээ. Таван хоногт 40 компанийн 6 сая 513 мянга 364 ширхэг хувьцааг 794 сая 69 мянган төгрөгөөр  арилжаалсан байна. Энэ өдрүүдэд ЛэндМН, Таван толгой, Монгол Базалт болон Апу, Говь компанийн хувьцаа хамгийн идэвхтэй арилжаалагдсан байна.

Мөн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2320 ширхэг ЗГҮЦ-ыг  242 сая 249 мянга 600 төгрөгөөр арилжаалжээ. Ингэснээр зах зээлийн үнэлгээ 2 их наяд 361 тэрбум 516 сая 976 мянга 987  төгрөг болсон байна. Мөн "ТОП 20" индекс өмнөх долоо хоногоос 2.65 хувиар буурсан буюу 19345.19 нэгж болжээ.
Ч.Ариунболд
Связанные новости