Орос болон Хятад харилцан визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /ТАСС/. Орос болон Хятад улс харилцан визгүй зорчих хэлэлцээрт ойрын хугацаанд гарын үсэг зурах төлөвтэй байгаа бөгөөд ингэснээр жуулчдын урсгал ихээхэн хэмжээгээр нэмэгдэх боломжтой болох юм гэж ОХУ-ын Аялал жуулчлалын агентлагийн орлогч дарга Николай Королев мэдэгджээ.
“Хоёр улсын хооронд харилцан визгүй зорчих горимыг бий болгох нь аялал жуулчлал төдийгүй хил нэвтрэх болон бусад хэд хэдэн үйл явцыг хамарсан цогц асуудал юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.
“Хоёр улсын хооронд харилцан визгүй зорчих горимыг бий болгох нь аялал жуулчлал төдийгүй хил нэвтрэх болон бусад хэд хэдэн үйл явцыг хамарсан цогц асуудал юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Э.Аянзаяа