Төрийн Департамент “Крымын тунхаглал”-ыг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-26 13:46:49
ВАШИНГТОН. /РИА Новости/. Крымыг Оросыг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь АНУ-ын албан ёсны бодлого болохыг тодорхойлсон “Крымын тунхаглал” хэмээх баримт бичгийг АНУ-ын Төрийн Департамент гаргажээ.

"ОХУ-ын эрх баригчдын олон улсын хууль дүрмийг зөрчиж, хүчээр эзлэн авсан нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдалд санаархах явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх нь бидний бодлого юм. Крымыг ОХУ-д нэгтгэх оролдлогыг АНУ болон түүний холбоотнууд, түншүүд, олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ талаархи бодлогоо Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх хүртэл баримталсаар байх болно гэдгээ амлаж байна” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн гарын үсэг зурсан Крымын тунхаглалд дурджээ.

АНУ 1940 онд Уэллесын тунхаглалыг гаргаж байсан бөгөөд тухайн үед тунхаглалд Литва, Латви болон Эстон улсыг Зөвлөлт Холбоот Улсын хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс албан ёсоор татгалзсан тухай тусгаж байсан аж.
 
Э.Аянзаяа 
Связанные новости