"Уужим хангай" ХК-ийн үнэт цаасны арилжааг нээхээр болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Санхүүгийн зохицуулах хорооноос "Уужим хангай" ХК-д "Стандарт агрикалчер групп" ХХК-ийг нэгтгэж 13,735,752 ширхэг хувьцааг "Стандарт капитал" ХХК-д бүртгэснийг мэдээллээ.
Ингэснээр улсын байцаагчийн албан шаардлагын дагуу "Уужим хангай" ХК-ийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн нээжээ.
МХБ-ийн үнэт цаасны III ангилалд бүртгэлтэй Уужим хангай /MSE:SOH/ компани оноосон нэрээ өөрчилж, “Стандарт агрикалчер групп” ХК болгохоор шийдвэрлэсэн билээ. Шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хуралдсан Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан бөгөөд үүнтэй холбоотойгоор дүрмээ шинэчлэн баталжээ.