Өнөөдрийн арилжаагаар дөрвөн компанийн хувьцааны ханш өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-07-24 17:15:10
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 1, сая 52,577 ширхэг хувьцаа арилжсанаас 4  компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр 11  компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байв. Үүнээс  "Хүннү Менежмент" HBZ+12.77 хувиар, "Жуулчин Дюти Фрий" SUL+11.62 хувиар буюу  хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хишиг Уул" HSX-6.67 хувиар, "Монгол Базальт" MBW-4.32 хувиар буюу хамгийн их уналттай байв.

Ингэснээр "TOP 20" индекс 19523.99 нэгж болж 0.38 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд, 13 тэрбум, 594 сая 474,139 төгрөг боллоо.Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2энд дарж авна уу.

 
Связанные новости