С.Лавров БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хэлэлцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров ӨАБНУ-ын гадаад хэргийн сайд Линдиве Сисулутай утсаар ярьж, БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудлыг хэлэлцжээ.
“Бид энэ сарын 25-27-нд Йоханнесбург хотод болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудалд гол анхаарлаа хандууллаа. Оросын талаас БРИКС-ийг даргалж буй ӨАБНУ-ын эн тэргүүний зорилтуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн” хэмээн С.Лавров мэдэгджээ.
Түүнчлэн Орос-Өмнөд Африкийн улс төрийн яриа хэлэлцээг гүнзгийрүүлж, стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа талууд цохон тэмдэглэсэн байна.

БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцох билээ.
Э.Аянзаяа
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
19 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
22 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день