ХНХЯ, БНСУ-ын Хүний нөөцийг чадваржуулах төв хамтран ажиллах гэрээ байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/, БНСУ-ын Хүний нөөцийг чадавхжуулах төвийн хооронд 2020 он хүртэл 3 жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичигт ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Өнөрбаяр, БНСУ-ын Хүний нөөцийг чадавхжуулах төвийн дарга Ким Юн Дүг нар гарын үсэг зурлаа.
ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга А.Халиун “Тус санамж бичигт гарын үсэг зурснаар дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох Монголын багийн гишүүдийг чадавхжуулах Солонгос багш нарыг монголд урьж сургалт, семинар хийх, Монголын МСҮТ-ийн сурагчдыг БНСУ-д сургах зэрэг ач холбогдолтой. Гурван жилийн хугацаанд жил бүр багш, сурагч тус бүр гурвыг БНСУ-д сургана. Саяхан тогооч, багш, үсчин гоо сайхны дадлагажуулах сургалтыг хийсэн. Мөн Дэлхийн ур чадварын тэмцээнд явах манай багийг чадавхжуулах сургалтыг хийж байгаа. Дэлхийн ур чадварын тэмцээн 2019 оны 9 дүгээр сард болно. Энэ Дэлхийн тэмцээнд оролцох багийг дасгалжуулах, монгол мэргэжилтнийг дэлхийд таниулах, хосолсон мэргэжил эзэмших, ур чадвараа нэмэгдүүлэх, үнэлүүлэх, зэргээ ахиулах зэрэг олон давуу талуудыг дурдаж болно. Ингэснээр мэргэжлийн боловсрол эзэмшигчид улам чанаржиж, ажлын байртай болох боломж ч бүрдэнэ" гэлээ.
Мөн Хүнсний технологи, политехникийн коллежид Талх нарийн боовны лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлж байгаа бөгөөд БНСУ-ын Ур чадварын холбоо 83000 ам. долларын санхүүжүүлжээ.

Б.Содгэрэл