Улсын хилээ хяналтандаа авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДАМАСК. /ТАСС/. Сирийн засгийн газрын цэрэг тус улсын Иордантай залгаа хилийг хяналтандаа авч, террорист бүлэглэлүүдийн байгуулсан хилийн хууль бус шалган нэвтрүүлэх цэгүүдийг буулгаж эхэлсэн тухай Сирийн зэвсэгт хүчний командлалын төлөөлөгч телевизийн Al Ekhbariya сувагт ярилцлага өгөхдөө мэдээлсэн байна.
Түүний хэлснээр, цэргийн албан хаагчид Иордантай залгаа хилийн шалган нэвтрүүлэх “Насиб” цэгээс Дамаск-Амманы чиглэлийн авто замын аюулгүй байдлыг хангах аж.
Үүний зэрэгцээ Сирийн засгийн газар тус улсын өмнөд хэсгийн Дераа мужид төрийн хяналтыг бүрэн сэргээх талаар зэвсэгт сөрөг хүчинтэй тохиролцсон байна.

Лу.Батбаяр
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня