Хурцадмал байдлыг зөөлрүүлэхэд тус дөхөм үзүүлнэ хэмээн найдаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ХЕЛЬСИНКИ. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалт хоёр улсын харилцааны болон дэлхий дахины хурцадмал байдлыг зөөлрүүлнэ хэмээн найдаж буйгаа Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё бямба гарагт Ilta Sanomat сонинд ярилцлага өгөхдөө илэрхийлжээ.
“Хельсинки хотноо хийх уулзалтаа тэд олон улсын харилцаанд бүрэлдээд буй айдас түгшүүрийг арилгаж, хурцадмал байдлыг бага зэрэг буруулсан үр дүнтэй дуусгана хэмээн найдаж байна. АНУ, ОХУ-ын эрх баригчид хоёр талын яриа хэлэлцээ өрнүүлэх хэрэгтэй хэмээн би үздэг хэдий ч Европыг оролцуулалгүйгээр Европтой холбоотой асуудлуудыг хөндөж болохгүй юм. Европын Холбооны нэгдмэл байдал алдагдаж, олон улсын бодлогод хүчтэй нөлөөлж чадахгүй болсон энэ үед ингэх эрсдэл байгаа” гэж Саули Ниинистё онцлон тэмдэглэсэн байна.
Өмнө нь Финландын төрийн тэргүүн Хельсинкид ОХУ, АНУ-ын удирдагчидтай Балтийн тэнгис хийгээд Арктиктай холбоотой асуудлуудыг хэлэлцэхийг хүсч байгаагаа болон энэ уулзалтаар зэвсэг хураах асуудлыг мөн хэлэлцэнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлж байсан юм.
Путин болон Трамп нарын уулзалт долдугаар сарын 16-нд болох юм.

Лу.Батбаяр