Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалтыг Швейцарьт хийх боломжийг хэлэлцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-06 10:35:30
МОСКВА. /ТАСС/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтыг Швейцарьт зохион байгуулах боломжийг Умард Солонгос хэлэлцэж байна. Энэ тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.
 
Тус агентлагийн мэдээлснээр, хоёр улсын удирдагчдын яриа хэлэлцээ болон Хятад, Өмнөд Солонгосыг оролцуулсан уулзалтыг зохион байгуулахад тохирох бага хурлын танхим, зочид буудлуудын талаархи мэдээллийг судлуулахаар Умард Солонгос дипломатчдаа Берн, Давос, Женев хотууд руу явуулсан байна.  
 
Д.Трамп, Ким Жөн Ун нар өнгөрсөн 6 дугаар сарын 12-нд Сингапурт уулзсан билээ.
Э.Аянзаяа 
Связанные новости