Орон сууцны тогтвортой санхүүжилтэд хоёрдогч зах зээлийн компаниудын оролцоо чухал
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаабаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн “Азийн тогтмол орлоготой үнэт цаасны 5 дахь удаагийн чуулга уулзалт (Asian fixed income summit) “AFIS-2018”-д оролцогчид орон сууцжуулах хөтөлбөрийн бодлого-санхүүжилтийн шийдлийг хэлэлцэж, ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаж олон улсын зах зээлээс хөрөнгө татах талаар санал солилцож, туршлага хуваалцаж байна.
Азийн моргейжийн хоёрдагч зах зээлийн холбоо Монголын талаас Сангийн яам, БХБЯ, СЗХ, Монголын Ипотекийн корпорац (“МИК”) ХХК хамтран зохион байгуулж буй чуулга уулзалтыг нээж “МИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга хэлсэн үгэндээ, “Монголын Засгийн газрын зүгээс Орон сууцны хөтөлбөрийг дараагийн шатанд яаж хэрэгжүүлэх талаар бодлогоо ярилцаж шийдлийг олох гэж буй энэ цаг үед олон улсын хэлэлцүүлэг болж байгаа учир мэргэжилтнүүдийн зүгээс манай төр, засгийнхан олон улсын энэ хэлэлцүүлгээс оновчтой санаа шийдлийг тусгаж аваасай гэсэн хүлээлттэй байна” гэдгийг онцолсон юм.

Чуулга уулзалтад тавьсан “Орон сууцны бодлогын сонголтууд” болон “Орон сууцны санхүүжилтийн хувилбарууд” сэдэвт үндсэн илтгэлүүдэд, хэдийгээр улс орон бүр орон сууцжуулах хөтөлбөрөө өөр өөрийн бодлого, загвараар хэрэгжүүлж байгаа ч үүнтэй зэрэгцэн орон сууцны санхүүжилтийг шийдэх нийтлэг загвар бүхий орон сууцны тасралтгүй санхүүжилтийн сувгыг нээн олон улсад бий болж байгааг дурдаж байв. Энэ нь орон сууцны зээлийн хоёрдагч зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн компаниуд гарч ирж асуудлыг шийдэхэд түлхүү оролцож байгаа явдал юм. Цаашид орон сууцны хөтөлбөрийн тогтвортой тогтолцоог бий болоход 2 дахь зэх зээлд үйл ажиллагаа явуулж буй санхүүгийн компаниудын урт хугацааны тогтвортой санхүүжилтийг бүрдүүлж буй механизм бүхий оролцоо чухал юм гэдгийг чуулга уулзалтад илтгэл тавьсан Дэлхийн банкны Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн А.Милютин онцлож байв. Тухайлбал, Монголд хоёрдагч зах зээлд оролцогч “МИК” ХХК-ийн хувьд зээл олгодоггүй, харин олгосон зээлийг багцалж худалдан аваад түүнийгээ баталгаат бонд буюу ипотекийн зээлээр баталгаажсан бонд болгон хөрөнгө оруулагчдад санал болгодог. Хөрөнгө оруулагчдаас орж ирсэн мөнгө эргээд анхдагч зах зээл рүүгээ буюу арилжааны банкуудад очиж цааш иргэдэд зээл олгох механизмаар явж байгаа юм. Ийм үйл явцыг тогтвортой, удаан хугацаанд санхүүжүүлэн тогтмол явуулахыг орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо гэж хэлж байгаа юм. “МИК” ХХК энэ жил урт хугацаат санхүүжилтийн баталгаат бондоос гадна барьцаат бонд гаргаж анхдагч зах зээлийг санхүүжүүлэх гэж байгааг “МИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга олон улсын чуулга уулзалтын үеэр мэдэгдлээ. Тэрээр, “Орон сууцны зээл гэдэг уг нь өөрөө урт хугацаатай байх онцлог бүтээгдэхүүн байх атал Монголд арилжааны банкууд дахь эх үүсвэр богино, урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэрийн хөрөнгө оруулагчид хязгаарлагдмал байна. Тэгвэл өндөр хөгжсөн орнуудад баялгийн сан, хувийн тэтгэврийн, даатгалын зэрэг урт хугацааны мөнгө байршуулдаг сангууд орон сууцны зах зээлээ дэмжээд явдаг туршлагыг Монголд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа хэдий ч энд эрхзүй, төрийн бодлогын дэмжлэг хэрэгтэй байна. Чуулга уулзалтыг Монголын төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулж байгаа учраас үр дүнг бодлогын баримт бичигт тусгах боломжтой гэж харж байна. Орон сууцны санхүүжилтийг шийдэхийн тулд Монгол Улс дотоод нөөц бололцоогоо ашиглах боломжтой. Орон сууцжуулахдаа эко барилгыг дэмжиж хэрэгжүүлж чадвал үүнийг үнэт цаасжуулахад ногоон бонд болж, гадаадаас хөрөнгө татах боломж илүү нээгдэнэ” гэв. БХБ-ын сайд Х.Баделхан, хэлэхдээ “Ипотекийн зээлийн үр дүнд 4,2 их наяд төгрөг хуримтлагдан сан бий болж, 80 мянга орчим өрх орон сууцтай болсон. Одоогоор Ипотекийн зээлийн журмыг хэрэгжүүлэхэд хамгийн тулгамдсан асуудал бол хөрөнгийн эх үүсвэрийг нээх юм. Ипотекийн нэрээр өндөр хүүгээр зээл олгож иргэдийг хохироож байгааг журмаар зохицуулна. Зээлийн урьдчилгааг 25 хувь болгож оруулаад тохиролцсон. Хурлаар ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаж олон улсын зах зээлээс хөрөнгө татах асуудалд Азийн орнуудаас туршлага, боломжийг судалж, санал солилцож байна. Тухайлбал, үндсэн хөрөнгөөр баталгаажсан зээлийн 4.2 их наяд хөрөнгийг бонд болгож олон улсын зах зээлээс хөрөнгө татах боломжтой” гэв.
Тодруулга: Азийн моргейжийн хоёрдагч зах зээлийн холбоо нь 2014 онд Малайз улсын Моргежийн корпорацийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Датук Чунг Чи Леоны санаачилгаар үүсэн байгуулагдсан Япон, Монгол, Индонез, Тайланд, БНСУ, Филиппин, Малайз зэрэг 8 орны орон сууцны хоёрдагч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниудыг нэгтгэсэн, санал солилцож шийдэл гаргахыг зорьдог байгууллага юм. Энэ жил тус холбоонд Казахсан улс нэгдэн ороод байна. Холбоог үүсгэн байгуулагч ноён Чунг Чи Леон “Азийн тогтмол орлоготой үнэт цаасны 5 дахь удаагийн чуулга уулзалт”-д оролцохоор манай улсад ирээд байна. Тэрээр энэ удаагийн чуулга уулзалтыг “Манай холбооны гишүүн орнуудын иргэд орон сууцны санхүүжилтийн дэмжлэг авах, зээлд хамрагдах, улмаар амьдралын чанараа нэмэгдүүлэх боломжийг дээшлүүлэх талаар туршлагаа хуваалцаж байна” гэв.

Б.Болд