Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг аль болох хурдан цуцлахыг хүсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /АиФ/.Умард Солонгосын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг тус улсын удирдагч Ким Жөн Ун Хятад улсын дарга Си Жиньпинээс хүсчээ. Энэ тухай тэрбээр өнгөрсөн 6 дугаар сард Хятад улсад айлчлах үеэрээ мэдэгдсэнийг "Иомиури" сонин мэдээлжээ.
“Эдийн засгийн хориг арга хэмжээнүүд Умард Солонгост ихээхэн хохирол учруулж байна. АНУ-ын удирдагчтай хийсэн дээд хэмжээний уулзалт амжилттай болсны дараа хориг арга хэмжээг аль болох хурдан цуцална гэж бид найдаж байна” хэмээн Ким Жөн Ун хэлсэн байна.
Үүний хариуд Си Жиньпин уг асуудлыг шийдвэрлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа тавихаа мэдэгджээ.
Умард Солонгос цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзсан тохиолдолд л тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг цуцлах боломжтой хэмээн АНУ, Япон болон Өмнөд Солонгос улс нэг бус удаа онцлон тэмдэглэж байсан юм.

Э.Аянзаяа