Улсын хэмжээнд тариалалтын ажлыг 494.3 мянган га талбайд хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2018-06-30 12:56:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрөгч 5 дугаар сарын 3-наас 6 дугаар сарын сарын 27-ны байдлаар цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг 494.3 мянган га талбайд хийгээд байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Тухайлбал, Улаанбуудай 342 мянган га-д, төмс 12.7 мянган га-д, хүнсний ногоо 8.1 мянган га-д, тосны ургамал 69.7 мянган га-д, тэжээлийн ургамал 36.6 мянган га-д, эмийн ургамал 947 га-д, жимс, жимсгэнэ 386 га-д тус тус тариалжээ.

Энэ жилийн хаврын тариалалтад тариалан бүхий 13 аймгийн 86 сумын 1265 аж ахуйн нэгж, иргэдийн 365.2 мянган га үр тарианы талбайг хамруулснаар нийт тариалсан талбайн 74.3 хувь буюу 271.4 мянган га талбайн соёололтоор онц, сайн үнэлгээтэй байна.

2018 онд 396.5 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж, бэлтгэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар манай улсад 115 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийсэн байна.

Д.Өлзий
Связанные новости