Хоёр Солонгосын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хамтран ажиллахыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /ТАСС/. Хоёр Солонгос эвлэрэн, нэгдэх эцсийн зорилгодоо хүрэхийн тулд Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг Умард Солонгосын Төв цахилгааны мэдээний агентлагтай хамтран ажиллана гэж найдаж байгаагаа Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Ли Нак Ён илэрхийлжээ. Энэ тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.
“Ёнхап” агентлаг Төв цахилгаан мэдээний агентлагтай хамтран мэдээлэл хийдэг болох тэр мөчийг тэсэн ядан хүлээж байна. “Ёнхап” агентлаг эвлэрэн нэгдэх үйл явцад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх чиг үүргийг судлах хүрээлэнг байгуулах, түүнчлэн Пхеньянд салбараа нээх бэлтгэл ажлын хороо байгуулахаар ажиллаж байгаа тусгай бүлэг бүрдүүлсэн билээ” гэж Ли Нак Ён хэлжээ.

Э.Аянзаяа