Мулави Хайбатулла Ахунзада гэгч талибуудын шинэ толгойлогч болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /RIA Novosti/. Мулави Хайбатулла Ахунзада гэгч Афганистаны “Талибан” хөдөлгөөний шинэ толгойлогч болсон тухай Синьхуа агентлаг Пакистаны хэвлэлүүдийн мэдээллийг иш татан уламжилжээ.
Хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний толгойлогчоор саяхан томилогдсон Мулла Мансур лхагва гарагт өөр бүлэглэлийн толгойлогчидтой буудалцах үедээ авсан шархны улмаас нас нөгчсөн тухай урьд нь мэдээлсэн билээ.
Мулла Мансур нас нөгчсөнийг тус бүлэглэлийн төлөөлөгч баасан гарагт дахин няцаасны Синьхуа агентлагийн онцлон тэмдэглэсэн байна.
“Талибан” хөдөлгөөний толгойлогч Мулла Омар амиа алдсаныг тус бүлэглэл долдугаар сарын сүүлээр албан ёсоор нотолсон юм. Омарын залгамжлагчаар түүний туслах Ахтар Мохаммад Мансур болсон бөгөөд талибуудын зарим командлагчид шинэ толгойлогчоо хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тухай мэдээлж байв.
Д.Жаргал