Монголчууд Японы компанийг худалдан авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын санхүүгийн “Инвескор” ХХК Япон улсад бүртгэлтэй “Trend book” компанийг худалдан авчээ.
Тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Баясгалан энэ талаар, “Бид Япон улсад бүртгэлтэй Trend book компанийг хагас жилийн турш үргэлжилсэн хэлэлцээрийн дараа худалдаж аваад байна. Ингэснээр манай Инвескор компани Япон улсад бизнесээ өргөжүүлэх боломжтой боллоо. Энэ салбарт одоогоор 15 хүн ажилладаг, Япон улсдаа санхүүгийн 2 дугаар төрлийн бүтээгдэхүүний эрхтэй компани юм. Энэ эрхийн хүрээнд гадаад, дотоодын санхүүгийн дериватив бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүний борлуулалт, хөрөнгө оруулалтын зөвлөгөө зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Манай Япон дахь салбар компани дээрх үйл ажиллагаанаас гадна Үл хөдлөх хөрөнгийн тѳсѳл хэрэгжүүлэлт, Тѳслийн удирдлага болон хѳрѳнгѳ оруулалт, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, Зах зээлийн судалгаа, зѳвлѳгѳѳ гэсэн чиглэлээр ажиллана. Бид Япон улс дахь салбараа ѳѳрсдийн хоёр дахь тѳв болгоод, цаашдаа Зүүн ѳмнѳд Ази, Тѳв Азийн улс орнууд руу бизнесээ ѳргѳжүүлэхээр төлөвлөж байна” гэв.

Б.Болд