Иракаас цэргээ гаргахыг Туркээс шаардаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-05 11:43:54

АБУ-ДАБИ. /TASS/. Улсынх нь хойд нутгийн Мосул хотын ойролцоох Башик гэдэг газарт Турк улс цэргийн сумангаа байрлуулсан нь бүрэн эрхт байдалд нь халдаж байна гэж Иракийн эрх баригчид мэдэгдээд цэргүүдээ нэн даруй гаргахыг шаарджээ. Энэ тухай Иракийн Ерөнхий сайдын хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Туркийн энэ үйлдлийг улс оронд нь “халдан орсон” гэж үзэж байгаагаа Иракийн Гадаад хэргийн сайд мэдэгдээд Багдадын эрх баригчидтай зөвшилцөлгүйгээр ямар нэг цэргийн ажиллагаа явуулахыг эсэргүүцжээ.

Иракийн хойд нутгийн Мосул хотын ойролцоох Башик дүүрэгт Туркийн цэргийн суманг байрлуулсан тухай урьд нь мэдээлсэн байна. “CNN Turk” сувгийн мэдээлснээр, Туркийн цэргийн 130 албан хаагчийг хоёр жил гаруй үргэлжилж байгаа Курдын цэрэгжсэн бүлэглэлийн /пешмерг/ отрядуудыг сургах хөтөлбөрийн хүрээнд байрлуулжээ. Башикт мөн 20-25 танк очсон тухай мэдээлэл Туркийн хэвлэлүүдэд гарсан байна.

Иракийн хойд нутагт цэргүүдээ байрлуулах шийдвэрийг Турк улс бие даан гаргасан бөгөөд үүнийг “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж буй олон улсын эвслийн ажиллагааны хүрээнд хийгээгүй гэж АНУ-ын Зэвсэгт хүчний төлөөлөгчид баасан гарагт мэдээлжээ.

Д.Жаргал

 

Связанные новости