Умард Солонгос Йонбен цөмийн төвийн дэд бүтцийг хурдацтай шинэчлэн сайжруулж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /ТАСС/. Умард Солонгос Йонбен цөмийн төвийн дэд бүтцийг хөгжүүлэх барилгын ажлыг эрчимтэй явуулсаар байна. Энэ тухай Жон Хопкинсийн нэрэмжит их сургуулийн дэргэдэх судалгаа шинжилгээний багийн хийсэн тайланд тулгуурлан “38 North” цахим хуудас мэдээлжээ.
"Умард Солонгосын Йонбен цөмийн шинжлэх ухаан, судалгааны төвд дэд бүтэц хурдацтай хөгжсөөр байгаа нь энэ сарын 21-нд арилжааны хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд харуулж байна. 5 МВт-ын хүчин чадалтай плутони үйлдвэрлэхэд зориулагдсан реакторын хөргөлтийн системд хийсэн өөрчлөлтүүд нь бүрэн дууссан нь илэрхий байна" гэж шинжээчид үзэж байгаагийн сацуу тус төхөөрөмж үнэхээр ажилдаг эсэхийг тодорхойлоход тун хүндрэлтэй байгаа аж.
Түүнчлэн Йонбен цогцолбор газарт төрөл бүрийн туслах дэд бүтцүүдийг байгуулах ажил явагдаж байна гэж мэргэжилтнүүд цохон тэмдэглэжээ. Тухайлбал, тус газарт зориулалт нь тодорхойгүй хэд хэдэн байгууламж барихаас гадна хөнгөн усны туршилтын реакторын ойролцоо инженерийн томоохон төвийг барьж дуусчээ.
"Йонбен дахь ажлаа үргэлжлүүлсээр байгаа нь Умард Солонгосын цөмийн зэвсгээс татгалзах тухай амлалттай нь нийцэхгүй байна. Умард Солонгосын эрх баригчдаас тусгай заавар авах хүртлээ тус улсын цөмийн мэргэжилтнүүд ажлаа үргэлжлүүлсээр байх болно” гэж судалгаа, шинжилгээний багийнхан нэмж хэлсэн байна.

Э.Аянзаяа