Орон нутагт хэрэгжих “Тогтвортой аялал жуулчлал” төсөл нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний хөгжлийн газраас Тайланд болон Герман улсын Олон улсын хамтын нийгэмлэгүүдтэй хамтран Увс, Сэлэнгэ, Баянхонгор аймагт “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл”хөтөлбөрийн хүрээнд “Тогтвортой аялал жуулчлал” төслийг 2.5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа эхлээд байна.
Аялал жуулчлал олон төрөлтэй байдгаас манай улсад жуулчид түүх, археологийн олдвортой танилцах, байгалийн үзэсгэлэнт газраар аялах болон нүүдэлчин ахуйтай танилцах зорилгоор ирдэг. Ийм жуулчдыг төрөлжүүлэх чиглэлээр аялал жуулчлалыг олон төрлөөр бүсчлэн хөгжүүлэх боломжтой. Гол нь эргээд хүмүүсийн амьжиргаанд хүртээмжтэй байдлаар нөлөөлөх замаар хөгжүүлэх нь чухал. “Тогтвортой аялал жуулчлал” төслийн зүгээс дээрх чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөөгөө гарган ажилдаа ороод байна. Төслийн хүрээнд чиглүүлэгч мэргэжилтэн, менежерүүдийг бэлтгэх сургалтанд Увс, Сэлэнгэ, Баянхонгор аймгийн мэргэжилтнүүд Тайланд улсад 3 сар суралцаад иржээ. Одоо тэд аялал жуулчлалын төрөлжилт дээр судалгаа авч байна. Энэхүү төсөл нь Монгол Улсын аялал жуулчлалын бүсчилсэн хөгжлийн загвар, хэрэгжүүлэх арга хэмжээ, хөтөлбөрүүдийн ТЭЗҮ-г боловсруулах юм. Манай улс жуулчдын тоогоо жил бүр нэмэгдүүлэх зорилтыг биелүүлэхэд “Тогтвортой аялал жуулчлал” төсөл томоохон түлхэц үзүүлнэ гэж үзэж байна.

Б.Болд