НҮБ-ын “Их Түмэн санаачилга”-ын уулзалтаар санхүүгийн хамтын ажиллагааг хөндөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын “Их Түмэн санаачилга” хөтөлбөрийн хүрээнд Сангийн яам, Монгол Улсын Хөгжлийн банкнаас “Хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүд: Санхүүгийн хамтын ажиллагаа”-ны талаар дээд хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна.
Тодруулбал, Сангийн яам, НҮБ-ын “Их Түмэн санаачилга” (ИТС)-ын ажлын албатай хамтран энэ сарын 21-22-нд Улаанбаатар хотноо болох хөтөлбөрийн Зөвлөлдөх хорооны уулзалт, түүнийг дагалдах хурлаар Монгол Улсын Хөгжлийн банкны санаачилгаар үндэсний хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төрөөс баримтлах бодлого, тэргүүлэх чиглэлийн салбар болох ХАА, уул уурхайн салбарын санхүүжилтийн боломжуудын талаар хэлэлцэнэ. Уулзалтад ИТС-ын гишүүн орнууд болох Монгол Улс, БНХАУ, БНСУ, ОХУ-ын Сангийн яам, Худалдаа, эдийн засгийн яам, “Эксим” банкны удирдах албан тушаалтнууд, хөтөлбөрийн хүрээнд хамарч буй орон нутгийн засаг, захиргааны нэгжүүдийн удирдлага, судалгааны байгууллагуудын нийт 100 гаруй төлөөлөл оролцох юм.
Мөн хөтөлбөрүүдийн талаархи хэлэлцүүлэгт ИТС-ын гишүүн орны төлөөлөгчдөөс гадна Монгол Улсад суугаа ЭСЯ-д, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хөгжлийн түншүүд оролцоно. Хоёр дахь өдрөө үрэлжлэх тус зөвлөлдөх хурлаар Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэргүүлэх чиглэл болон цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар ярилцана.
Тодргуулга: Их Түмэн санаачилга хөтөлбөр (ИТС) буюу GTI нь 1995 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм бөгөөд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ зэрэг орны эдийн засгийн хамтын ажиллагааны суурь болж, Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм.

Б.Болд