168 зөрчил гарсан байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна.
Энэ сарын 4-ны өдрийн байдлаар 168 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 147 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 21 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Ж.Батсайхан
Связанные новости

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
10 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день