Олон улсын сан байгуулах боломжийг үгүйсгэхгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /РИА Новости/. БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах үйл явцыг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх олон улсын сан байгуулах боломжийг Японы ерөнхий сайд Шинзо Абэ үгүйсгэхгүй байна гэж Киодо агентлаг мэдээлэв.
Олон улсын ийм сан байгуулахад Япон улс оролцох эсэх тухай Ш.Абэ ярихдаа “Умард Солонгос цөмийн зэвсгээс ангижрах нь манай улсад ач тустай тул уг асуудлыг сайтар тунгаан бодох л хэрэгтэй” гэжээ.
Цөмийн зэвсгээсээ ангижрахад чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Японы засгийн газрын тэргүүн Умард Солонгосын эрх баригчдад дахин уриалаад, Америк-Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулийг зогсоох тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлийг ойлгон хүлээн авч буйгаа илэрхийлсэн байна.

Лу.Батбаяр