У.Хүрэлсүх: Махны экспортыг 50 мянган тоннд хүргэж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад хоёр өдрөө чуулж буй “Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” олон улсын 8 дахь удаагийн чуулганд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх Н.Энхбаяр уншиж танилцуулав.
Ерөнхий сайд мэндчилгээндээ, МАА-н салбарыг тогтвортой хөгжүүлэх замаар хүнсний, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах, малчид, фермерүүдийн амьжиргааг дэмжих, тэдэнд эдийн засгийн боломж олгох, байгалийн нөөцийг үр ашигтайгаар ашиглаж сурах, байгаль цаг уурын өөрчлөлтөнд дасан зохицох, хүн, мал амьтан, байгаль орчны сайн сайхан байдлыг хангахын төлөө байгуулагдсан олон талт түншлэлийнхэн Монголд чуулж байна.
Дэлхийн хүн ам асар хурдтай өсөн нэмэгдэхийн хэрээр хүрэлцээтэй хүнсээр тогтвортой хангахад МАА-н салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байна. Монгол Улсын зүгээс бусад улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр бүс нутгийнхаа хүнсний худалдаа, үүний дотор экологийн цэвэр хүнсээр хангах үйлсэд оруулах хувь нэмрээ цаашид ихээхэн нэмэгдүүлэх нөөц боломжтой юм. Манай Улс Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах зорилтыг тусган хэрэгжүүлж байна. Мал аж ахуйн салбар нь хүн амыг хүнсээр, боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах чухал үүргийг гүйцэтгэдэг. 2017 оны байдлаар ХАА-н салбар нь ДНБ-ийн 14.5 хувийг үйлдвэрлэж байна.
Засгийн газраас хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийг хангах тодорхой зорилт тавин ажиллаж, МАА-н үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, дэвшилтэт техник, технологийн шинэчлэл хийх, инновацийг нэвтрүүлэх зорилгоор “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Мөн Засгийн газраас баталсан “Мах, сүүний аян”-ыг зохион байгуулж бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг зохистой хослуулснаар мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, жилд экспортлох хэмжээг 50 мянган тоннд хүргэж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлнэ. МАА-н үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалт, даатгал, татварын уян хатан бодлогоор дэмжих, малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийн уналтаас хамгаалах, малчдад ирж байгаа хүндрэлийг багасгахад чиглэсэн МАА-н хөгжлийг дэмжих тусгай санг өргөжүүлэхээр зорьж байна. Жилээс жилд улам эрчимжиж байгаа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор МАА-н салбар, үүний дотор бэлчээрийн МАА-н салбарыг цаашид тогтвортой хөгжүүлэх зорилт нь олон талын сорилт, бэрхшээлтэй тулгарахаар байна.
Бэлчээрийн МАА-д тулгуурласан ХАА-н салбарын хувьд бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх нь эн тэргүүний чухал зорилтууд болж байна. Засгийн газар үүнд онцгой анхаарч цаашид бэлчээрийн даацыг зохистой хадгалах, бэлчээрийн зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах асуудлыг нарийвчлан зохицуулахаар тусгайлан Бэлчээрийн тухай хуулийг боловсруулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгээд байна. Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн хуралдааныхаа явцад та бүхэн:
-ХАА-н салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, бэлчээрийн МАА-гаас үйлдвэрлэсэн экологийн цэвэр, аюулгүй хүнсийг дэлхийн хэрэглэгчдэд хүргэх гарц боломжийг бүрдүүлэх;
-Уур амьсгалын нөлөөллийг бууруулах улмаар түүнд дасан зохицсон МАА эрхлэхэд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, малчид, хөдөөгийн иргэдийн чадавхийг сайжруулах;
-Байгалийн нөөц, баялгаа өнөөгийн байгаль цаг уур, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй нийцүүлэн тогтвортой ашиглах;
-Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нүүдлийн мал аж ахуйн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлуудад анхаарлаа хандуулна гэж найдаж байна гэжээ.