Америк-Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-12 09:13:13
СИНГАПУР. /РИА Новости/. АНУ болон Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт эхэллээ. Уулзалтын үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар анх удаа гар барилцав.
 
Америк-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт Сингапурын амралт сувилалын Сентоза арал дээрх “Капелла” зочид буудалд болж байгаа билээ.

Уулзалт 45 минут үргэлжлэх бөгөөд дараа нь 1 цаг 30 минутын өргөтгөсөн хэлбэрийн яриа хэлэлцээ болох юм. Уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, Америк-Умард Солонгосын харилцааг хэвийн болгох асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

https://www.youtube.com/watch?v=8Xd5m_p5HfY

 
Э.Аянзаяа 
Связанные новости