Ким Жөн Ун Сингапур улсыг зорилоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай энэ сарын 12-нд Сингапурт хийхээр товлосон уулзалтад оролцохоор Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнөөдөр өглөө Сингапурыг зорьжээ. Энэ тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун Пхеньяны нисэх онгоцны буудлаас орон нутгийн цагаар 08.30 цагт мордсон байна.
Уулзалтад оролцохоор Д.Трамп мөн Сингапур руу ниссэн талаар өмнө нь мэдээлжээ. 6 дугаар сарын 10-нд болон 11-нд Д.Трамп болон Ким Жөн Ун нартай тусдаа уулзалт хийх тухайгаа Сингапурын гадаад хэргийн сайд Ли Сяньлун өмнө нь мэдэгдсэн юм.

Э.Аянзаяа