Монголын бүтээгдэхүүн ОХУ-ын зах зээлд нэвтрэхэд татварын хөнгөлөлт эдлэхийг анхаарахыг хүсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо болж буй “Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулганы цуврал арга хэмжээ эдийн засгийн салбаруудын хамтын ажиллагааг хөндсөн салбар хуралдаанаар “Шангри Ла”-д үргэлжлэв.
ХАА, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөндсөн салбар хуралдаанд Монголын талаас ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Монголын Үндэсний үйлдвэрлэлийн зөвлөлийн тэргүүн Д.Жаргалсайхан, ОХУ-ын талаас “РосСпецМаш” холбооны ерөнхийлөгч К.А.Бабкин, “Велее” хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Т.В.Филидова нар оролцож үг хэллээ.
Дэд сайд Ж.Сауле, “Хоёр орны хооронд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гадаад худалдаанд тавьж буй хориг саадыг арилгаж, гадаад худалдааны алдагдлыг багасгасан нөхцөлд ОХУ-д экспортлох махны хэмжээ 3, махан бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин нэмэгдэх боломж бүрдэх юм” гэв.
Тэрээр ОХУ-аас сүүлийн 2 жилд хонины цэцэг өвчнөөс сэргийлэх 23.6 сая, мялзангаас сэргийлэх 15 сая, шүлхийгээс сэргийлэх 4.8 сая тун вакциныг авснаар мал эмнэлгийн албаны шуурхай байдлын чадавхи дээшилж, гоц халдварт өвчин тархалтыг хязгаарлах боломжтой болсон гэв.
Салбар хуралдаануудын нэг дэд бүтцийн хөгжлийн хамтын ажиллагааг хөндсөн хурлын үеэр “Ган хийц” ХК-ийн ерөнхий захирал М.Даваасүрэн, "Энэ удаагийн арга хэмжээ нь Оросуудыг Монголын зах зээлд өргөнөөр орж ирэх боломж олгох зорилготой гэж бодож байна. Сүүлийн 20 гаруй жилд Монголд ОХУ-ын бизнесийн ийм өргөн бүрэлдэхүүн ирж байгаагүй. Оросын Төр, засгийн бодлого манайх руу чиглэж байна гэж ойлгож байгаа. Хойд хөршийн техник, технологи их сайжирч. Яг ийм нөхцөлд хоёр тал, ялангуяа Монголын бараа бүтээгдэхүүн ОХУ-ын зах зээлд нэвтрэхэд хил, гаалийн хүнд суртлыг арилгаж, татвар тарифын хөнгөлөлт үзүүлэх ёстойг анхаарах цаг болжээ” гэв. Мөн тэрбээр ОХУ-ын Төрөөс бизнес эрхлэгчдээ дэмжин Монголд сурталчилж байгаа шиг манай Төр, засаг, МҮХАҮТ зэрэг байгууллагууд гадаад зах зээлд ингэж ажилламаар байна гэсэн санал хэлж байв.

Б.Болд