Багдадад хоёр удаа дэлбэрэлт болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /РИА Новости/. Иракийн нийслэл Багдад хотод өнгөрсөн лхагва гарагийн орой хоёр удаа дэлбэрэлт болсны улмаас 7 хүн амь үрэгдэж, 20 хүн бэртэл гэмтэл авчээ. Энэ тухай “Ассошиэйтед Пресс” агентлаг мэдээлэв.
Тэсрэх төхөөрөмж Багдадын шиитүүд оршин суудаг дүүрэгт байдаг нэгэн сүмийн ойролцоо дэлбэрсэн байна. Дэлбэрэлт болсон газрын хажууд байрладаг хэд хэдэн байшин эвдэрч сүйдсэн бөгөөд дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн дунд 2 хүүхэд байсан аж.

Э.Аянзаяа