Валютын зохицуулалтын хуульд валютын бирж байгуулах өөрчлөлт орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Валютын зохицуулалтын тухай хуулийг валютын зах зээлийг илүү ил тод, нээлттэй, олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор өөрчлөн шинэчлэх гэж байна.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Монголбанкинд болж, Монголбанкны Хууль эрхзүйн газрын Эрхзүйн хэрэгжилт, хяналтын газрын ахлах хуульч Т.Дэлгэрхүү хуульд орж буй шинэчлэлүүдийг танилцуулсан юм. Түүний хэлснээр, анх 1994 онд батлагдан гарч өнгөрсөн хугацаанд 19 удаа нэмэлт өөрчлөлт орж, валютын зохицуулалтын нийтлэг үндэслэл, төрийн байгууллагын бүрэн эрх, валютын гүйлгээ, түүнд тавих хяналтыг хэрэгжүүлж иржээ.
Валютын зохицуулалтын тухай хуульд валютын орох, гарах урсгалыг зохицуулах, валютын захын зохицуулалтыг илүү тодорхой болгож оролцогчийн ханшийн эрсдлийг бууруулах, санхүүгийн үүсмэл хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, валютын бирж байгуулах, валютын зохицуулалтын талаарх төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулж хяналтыг тодорхой болгох, валютын албан ханшийг зарласан ханш гэж нэрлэх зэргээр хуулийн нийт заалтын 50-иас дээш хувьд өөрчлөлт орох гэж байна.
Хуульд орох шинэчлэл нь валютын зах зээлийг биржийн болон биржийн бус хэлбэрээр зохион байгуулснаар үйл ажиллагааг хяналттай, оролцогчдын санхүүгийн хариуцлагыг дээшлүүлж, боловсронгуй болгож байна. Ингэснээр валютын ханшийн зохиомол өсөлтийг арилгах зэрэг өөрчлөлтүүдээр зах зээлийг шинээр тодорхойлж байна гэв.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Эдийн засгийн шинжилгээ-судалгааны төв, Монголын банкны холбоо зэрэг банк, санхүүгийн салбарын холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Б.Болд