Монголбанк “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголбанкнаас "АЛТ-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд таван сарын хугацаатай “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аянг эхлүүллээ.
Энэхүү аяны зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагууд олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкуудад худалдаж, алт тушаалтыг нэмэгдүүлэх, олон нийтийн дунд алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг таниулахад чиглэж буйг албаныхан онцлов.
Мөн Монгол Улсын гаалиар зөвшөөрөлгүй алт гаргах үйлдлийг бууруулах, хариуцлагатай уул уурхайг дэмжих, тэдний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, Монголбанкны худалдан авч буй алтны үнийн талаар болон бусад мэдээллийг олон нийт, байгууллагад хүргэх, таниулах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Дээрх аяны үр дүнд Монголбанкны алт худалдан авалт болон Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдэж, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо сайжрах юм байна.
“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян нь алт олборлогч, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, төв болон орон нутгийн бусад холбогдох байгууллагууд, иргэд рүү чиглэх бөгөөд ирэх 10 дугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэх юм.
Тус аяныг Монголбанк болон орон нутаг дахь салбар, хэлтэс, арилжааны банкууд, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Стандарт хэмжил зүйн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Б.Заяа