Монгол-Австрийн Хамтын ажиллагааны зөвлөл ажиллаж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-д болсон Монгол-Австрийн ээлжит бизнес форумын үеэр хоёр орны худалдаа, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Монгол-Австрийн Хамтын ажиллагааны зөвлөлийг байгуулав.
Зөвлөлийг байгуулах бизнес форумд МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, Монгол, Хятадын асуудал хариуцсан Австрийн Худалдааны Консул Др. Мартин Глатц, Австри улсаас БНХАУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Др. Фредрих Штифт нар оролцсон юм.
МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг хэлэхдээ, шинээр байгуулсан Монгол-Австрийн Хамтын ажиллагааны зөвлөлөөр дамжуулаад хоёр улс бизнесийн харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж дэд бүтэц, эрүүл мэнд, худалдаа, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, МҮХАҮТ-ын дэргэд байгуулагдаад байгаа Монгол-Австрийн Хамтын ажиллагааны зөвлөлийн ерөнхийлөгчөөр Элчин Сайд, дипломатч Ж.Энхсайхан ажиллаж байгааг мэдээллэв.
Элчин Сайд Фредрих Штифт хэлэхдээ, Монгол-Австрийн харилцаа сайн хөгжиж байгаа хэдий ч худалдаа эдийн засгийн салбарт хангалттай хэмжээнд хүрээгүй тул хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлоод энэ удаагийн форумд ирсэн Австрийн компанийн төлөөлөгчид Монголд бизнесийн шинэ боломж нөхцлийг судлахыг зорьж байна гэв.
Монгол орон байгалийн баялаг ихтэй, үзэсгэлэнт байгальтай. Тиймээс хоёр улс уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хөгжүүлэх боломжтой гэдгийг тэмдэглэв. Түүнчлэн Австри улс байгаль орчин, байгаль орчны технологи, сэргээгдэх эрчим хүч, эмнэлэг, тоног төхөөрөмж, аялал жуулчлал болон бусад салбарын ноу-хауг хөгжүүлсэн арвин туршлагатай хэмээн тэмдэглээд форумд хүрэлцэн ирсэн хоёр талын бизнесийн төлөөлөгчид харилцан ашигтэй санал солилцож цаашид үр дүнтэй хамтран ажиллахыг хүсэн ерөөв.
Форумын үеэр Европын Холбооны Төлөөлөгчдийн тэргүүн, ОУВС-ийн Монгол Улс дахь Суурин Төлөөлөгч Нейл Сакер, нийтлэлч, эдийн засагч, "Де Факто" институтийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, Улаанбаатар хотын Худалдааны танхим, Монголын Бизнесийн Зөвлөлийн төлөөлөгч нар "Монгол Улсын өнөөгийн хөгжил" сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж, Монголын эдийн засгийн өнөөгийн хөгжилд үнэлгээ дүгнэлт өгч цаашид хэрхэн хөгжүүлэх талаар ярилсан юм.
Форумын хүрээнд болсон B2B уулзалтаар Австрийн худалдааны төлөөлөгчид, тэр дундаа банк санхүүгийн байгууллагын төлөөлөл, эрүүл мэнд, тусгай зориулалтын машин тоног төхөөрөмж, хэвлэл, тайз чимэглэлийн зэрэг 13 компани аж ахуй нэгж бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулав.

Б.Болд