ОХУ-ын гадаад хэргийн сайд Умард Солонгост айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-31 09:51:33
ПХЕНЬЯН. /ТАСС/. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хотой яриа хэлэлцээ хийхээр Умард Солонгост айлчилж байна. Энэ тухай “ТАСС” агентлаг мэдээлэв.  

Уулзалтын хүрээнд талууд Солонгосын хойгийн эргэн тойрны нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцохын сацуу бүс нутгийн болон олон улсын бусад чухал асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна.

Одоогоор Умард Солонгос болон АНУ-ын удирдагчдын уулзалтад бэлтгэж байгаа билээ. 
Э.Аянзаяа 
Связанные новости