Орос, Франц улс Ирантай харилцаа холбоотой ажиллах бодолтой байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /РИА Новости/. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрт оролцогч бүх талуудыг тус хэлэлцээрийг цаашид дагаж мөрдүүлэхийн тулд Орос болон Франц улс Ирантай харилцаа холбоотой ажиллах бодолтой байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдэгджээ.
“В.Путин, Э.Макрон нар яриа хэлэлцээний хийсний дараа Ираны цөмийн хэлэлцээрийн асуудлаар ямар нэгэн тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлэх төлөвтэй эсэхийг асуухад тэрбээр “Авч хэрэгжүүлэх тодорхой алхмууд байхгүй. Хэлэлцээрт оролцогч талуудыг цаашид хэлэлцээрийг дагаж мөрдүүлэхийн тулд Ирантай харилцаа холбоотой ажилласаар байх шаардлагатай гэдгийг талууд ойлгож байгаа” гэж хариулсан байна.
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээр буюу Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнөөс АНУ-ыг гаргах тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 8-нд мэдэгдсэн билээ.

Э.Аянзаяа