Хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт 1 тэрбум гаруй төгрөгийн арилжаа хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-22 09:20:53
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнгөрсөн долоон хоногт таван удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 235.1 сая төгрөгийн гүйлгээ буюу нийт 1 тэрбум 175 сая 882 817 төгрөгийн арилжаа хийсэн байна.

Харин өчигдрийн арилжаагаар I, II, III ангиллын 40 хувьцаат компанийн 577 327 ширхэг хувьцаа арилжсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.  13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 19 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Алтайн Зам" AZH+15.00 хувь, "Бинсэ" BHR+15.00 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Махимпекс" MMX-6.75 хувь,  "Улсын Их Дэлгүүр" BDS-6.58 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр  "TOP 20" индекс 19,173.36 нэгж болж 0.21 хувиар унасан бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 373 тэрбум 654 сая 968 819 төгрөг боллоо. Өчигдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_history/2018-05-21 энд дарж авна уу. 
Связанные новости