Ажлын байрны 4.8 хувийг аялал жуулчлалын салбараас бий болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийт ажлын байрны 4.8 хувийг аялал жуулчлалын салбараас бий болгоно гэсэн зорилт тавьсан. Тэгвэл “Аялал жуулчлал ба агаарын тээвэр” сэдэвт хэлэлцүүлгээр аялал жуулчлалын гол тулгуур нь юу байх вэ гэдэгт төвлөрлөө.
Дэлхийн банкны гаргасан зураглалаар аялал жуулчлалын чиглэлээр мэргэшээгүй хэт олон аяллын хөтөч аж ахуйн нэгжүүдийг бий болсныг шүүмжлэв. Тухайлбал, агаарын тээврийн салбарт зах зээлийн өрсөлдөөнгүйгээс үүдэн салбарын хүчин чадлыг хязгаарлаж, аялал жуулчлалын хууль тогтоомжууд хуучирсан тул өнөөгийн шаардлагуудтай нийцүүлэх нь чухал гэсэн зөвлөмж өгсөн.
Аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: Монголын аялал жуулчлалын гол чиглэлийн хүрээнд эмх цэгцтэй, нэмүү өртөг шингээх, ажлын байр бий болгох үндсэн зорилгыг дэвшүүлж байгаа. Хөрөнгө оруулалтаа тодорхой болгохын тулд гол чиглэлүүдээ ил тод ойлгомжтой болгох ёстой. Аялал жуучлалын салбарын амин сүнс нь дэд бүтэц юм. Дэд бүтэц тэр дундаа дэд тэнхлэгийг бий болгох юм. Энэ хүрээнд хатуу хучилттай замууд бий болгох нь чухал. Ингэснээр орон нутаг дахь ажлын байрыг нэмэгдүүлэх, дотоодын хөрөнгө оруулалтыг сайжруулах юм. Эдийн засгийн өгөөжийг нь бодож зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Олон улсын болон орон нутгийн боомтуудыг ажилд оруулах ёстой гэсэн шаардлагыг манай яам тавьж байгаа. Хөрөнгө оруулалтыг оролцогч талуудын харилцан ашигтай үйл ажиллагаанд анхаарч хийнэ. Аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ музей, театр гэх мэт цогц үйлчилгээг бий болгох шаардлага бий. Засгийн газрын хуралдаанаар үндсэн чиглэлээ батлуулахаар бид ажиллаж байгаа. Аялал жуулчлалын гол тулгуур нь дэд бүтэц юм. Тухайлбал агаарын олон төвт нисэх буудалтай болох, Орон нутаг дахь нисэх буудлын тоог нэмэх шаардлагатай. Мөн 3160 км замыг 2025 он гэхэд шаардлагатай авто замуудыг холбох, төмөр замын асуудлыг богино хугацаанд шийдэхэд төвлөрч байна” гэв.
Монгол Улс автозамын асуудал дээр анхаарах шаардлагатай байгаа бөгөөд юуны түрүүнд аялал жуулчлалын бүсүүдийг холбоход анхаарах хэрэгтэйг чуулганд оролцогсод онцлов.

Б.Заяа