Төр зохицуулалтын зөв бодлоготой, хувийн хэвшил нь хөрөнгө оруулалтын таатай орчинтой бол улс хөгжинө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төр хувийн хэвшлийн диалоги ба хамтын ажиллагаа” сэдвийг хэлэлцүүлсэн юм.
Тус хуралдаанаар төр аливаа шийдвэр бодлогыг гаргахдаа хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн хүмүүс, эрдэмтдийнхээ үгийг сонсож тэдний санал бодлыг тусгах нь зүйтэй гэдгийг онцолж байна. Гэхдээ санал шүүмжлэлийг сонсоод өнгөрөх бус бодлогын баримт бичигтээ тусгаж хэрэгжүүлэхийг чухалчлах ёстой гэдэгт төлөөлөгчид төвлөрөв.
Эл хэлэлцүүлгээр төр, хувийн хэвшил хамтран цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх алхмаа тохиролцож, төр нь зохицуулалтын зөв бодлоготой, хувийн хэвшил нь хөрөнгө оруулалтын таатай орчинтой байвал улс орон төвөггүй урагшилна гэдгийг оролцогсод тодотгож байв.

Эдийн засгийн чуулганаас хүмүүс ямар хүлээлттэй байгааг сонирхсон юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИН САЙЖРАХ ЁСТОЙ
Америкийн Худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа: Хөрөнгө оруулагч нараа төлөөлж энэхүү чуулганд дөрөв дэх удаагаа оролцож байна. Шинэ хөрөнгө оруулагч нарын хувьд Монголд хууль эрх зүйн орчин ямар байгаа, төрийн хүнд суртал ямар байгаа, тусгай зөвшөөрөл авахад ямар хүндрэл гардаг вэ гэдгийг өмнө хөрөнгөө оруулсан хүмүүсээс эхэлж асуудаг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хийсэн хөрөнгө оруулалтад Засгийн газар, төр нь яаж хандаж байгаагаас хамааран шинээр хөрөнгө оруулахаа шийддэг. Тиймээс Засгийн газар шинээр хөрөнгө оруулалт татах бол одоогийн хөрөнгө оруулалтын орчин сайжрах ёстой. Манай байгууллагын зүгээс эдийн засгийн чуулганы төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуралд оролцдог. Төр, хувийн хэвшлийн хамтарсан төслийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, хамтран ажиллавал чуулганы үр дүн амьдралд дээр биелнэ гэж бодож байна.
Цаг алдахгүйгээр цахимаар үйлчилгээ авах боломжтой
Эдийн засагч Д.Жаргалсайхан: Энэ удаагийн чуулганаар цахим оролцоо сэдвийг хөндөж байгаа нь цаг үеэ олжээ. Цахим оролцоог идэвхжүүлснээр төр засгийн бодлого, шийдвэр богино хугацаанд хүмүүст хүрч энэ хэрээр ажил урагшилна. Аливаа дүрэм журам, хууль гаргахдаа иргэдээ сонсдог нийгэм рүү бид алхах нь гэсэн дохиог энэ удаагийн чуулган өгч байна. Дэлхий нийтийг байлдан дагуулж буй блокчейн технологийг монголд нутагшуулах асуудлыг хөндөх байх. Блокчейн маш хурдтай мөнгө шилжүүлэх явцыг бүрдүүлж хүмүүс цаг зав мөнгөө хэмнэх юм. Үүнийг төрийн үйлчилгээ рүү шилжүүлэх бүрэн боломжтой. Цаг алдаж урт дараалалд зогсохгүйгээр цахимаар үйлчилгээ авах боломжтой. Өөрөөр хэлбэл лавлагаа болон бусад бичиг баримтыг авах гэж цагаа үрэхгүйгээс эхлээд хүнд суртлаас ангижирна. Цахим гарын үсгээр байгаа газраасаа хуралд оролцож гарын үсэг зурж болно. Чиний гэрээг хүлээн зөвшөөрнө. Ийм хэлбэр рүү шилжинэ гэдгээ зарлаж байна. Гол нь яриад л өнгөрөх бус ажил хэрэг болгох чухал.
Уул уурхай ярихаас илүүтэй хувь хүний хөгжлийг хөндөх ёстой

“Эрдэнэс Монгол” компанийн бизнес хөгжлийн асуудал хариуцсан дэд захирал О.Одбаяр:
-Эдийн засгийн форум “Хүчээ нэгтгэе” уриаг дэвшүүлж байна. Хүчээ нэгтгэе гэхээр цөөн хэдэн дарга нар хүчээ нэгтгэх асуудал биш юм. Үүгээр асуудлаа хэлэлцээд 3 сая иргэндээ ямар өгөөжийг авчрах вэ гэдэг нь чухал. Давосын чуулга уулзалтад дэлхийн бүх орон ач холбогдол өгч оролцдог. Давосын форум бол шинийг эрэлхийлдэг учир энд маш олон хүн оролцож байгаа юм. Дэлхийн цаашдын хөгжлийн чиг хандлага юунд төвлөрч, цаашид хэрхэх вэ гэдэгт хариулт өгдөг. Өнөөдөр Монголын бизнес эрхлэгчид, улстөрчид энд цуглачихаад, богино болон дунд хугацааны стратеги хөгжил нь ямар байх юм гэдгээ ярилцаж байна. Эндээс гарах үр дүн ард түмэнд хүртээмжтэй байх нь чухал. Монголд баялаг байна. Бид яагаад хөгжихгүй байна вэ гэхээр хүний хөгжил л дутаад байна. Иймд энэ чуулганаар уул уурхай ярихаасаа илүүтэй хувь хүний хөгжлийг түлхүү хөндөх ёстой.

Эдийн засгаа солонгоруулахад шинэ бодлого хэрэгтэй
Монгол базальт компанийн Ерөнхий захирал Л.Ариунболд: Энэ жил илүү урт хугацаанд улс орны эдийн засагт үр дүнгээ авчрах инноваци, технологи бүхий үйлдвэрлэлээ улс орон дэмжихэд анхаарч ажиллаасай. Ингэхийн тулд юун түрүүнд мэдлэг инновацид суурилсан бүтээгдэхүүний том зардалд дэмжлэг үзүүлэхэд анхаарахаас өөрцгүй. Өнөө цагт чухлаар шаардагдах Ноу-Хау, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр бид дэлхийн түвшинд өрсөлдөнө. Энэ чиглэлээр томоохон төслүүд хөрөнгө оруулах дээр төр хувийн хэвшил нь аль аль талаасаа ойлголцож байж дэвшил гарна. Ингэж анхаарч эхэлбэл дотоодын үйлдвэрлэл ч сэргэнэ. Эрдэмтэд ч гэсэн үүнд анхаарал хандуулна. Тиймээс эдийн засгаа солонгоруулах шинэ бодлогод энэ форумынхан анхаарал хандуулна гэдэгт итгэлтэй байна.
Б.Заяа