Хунтайж Харри болон Меган Маркл нар хуримаа хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-19 21:44:39
ВИНДЗОР. /РИА Новости/. Их Британийн хунтайж Харри болон Америкийн жүжигчин Меган Маркл нарын хуримын ёслол өнөөдөр Виндзорын цайз дотор байрладаг Гэгээн Георгийн сүмд боллоо.

Ёслолд хааны гэр бүлийн гишүүд, хосуудын ойр дотныхон болон найз нөхөд, өөр олон хүн хүрэлцэн ирсэн байна. Хунтайж Харригийн ах хунтайж Уильям залуу хосын хуримын гэрч нь болсон юм. Уламжлал ёсоор сүйт бүсгүйн төрсөн эцэг охиноо хөтлөн хуримын ёслолын танхимд орж, сүйт залууд нь хүргэж өгдөг билээ. Меган Марклын хувьд эцгийнх нь биеийн байдал тааруу байсны улмаас ёслолд оролцож чадахааргүй болсон юм. Тийнхүү сүйт бүсгүйг сүйт залуугийн эцэг хунтайж Чарльз хөтлөн алхсан байна. Хосуудыг Кентерберийн хамба лам адислажээ.

Ураг барилдах ёслол дээр Хунтайж Харри ордны морин цэргийн хорооны цэргийн хар дүрэмт хувцастай байсан бол сүйт бүсгүй Меган Маркл задгай мөртэй, урт гивлүүртэй Givenchy загварын цагаан даашинз өмссөн байна.

Хуримын ёслолын дараа хосууд хотын төвөөр явах морин тэргэнд суужээ. Дараа нь Виндзорын цайз дахь Гэгээн Георгийн танхимд 600 зочинтой хуримын хүлээн авалт болох аж.
 
Э.Аянзаяа 
Связанные новости