"Монгол Базальт" ХК-д БНСУ-ын "Гаүли ҮЦК" ХХК хөрөнгө оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-19 12:07:50
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн "Монгол Базальт" ХК-ийн туслах андеррайтераар "Гаүли ҮЦК" ХХК ажиллаж байгаа билээ.

"Монгол Базальт" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжаанд БНСУ-ын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татан төвлөрүүлж байгаа бөгөөд тухайн харилцагчид нь тус компанид урт хугацааны хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

 Ингэснээр тус компани Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн хуваарилалтын дагуу анхдагч зах зээлийн арилжаанд оролцохоор болж байна.

Связанные новости