Эдийн засгийн форумаар төрийн гурван институци саналаа нэгтгэж, санамж бичиг байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс “Эдийн засгийн форумыг хэрхэн үр дүнтэй болгох вэ” сэдвээр ээлжит хэлэлцүүлгээ өнөөдөр хийлээ.
Ирэх долоо хоногийн эхээр Монголын Эдийн засгийн чуулган “Хүчээ нэгтгэе!” уриан дор болох гэж буй бөгөөд форумыг ямар үр дүн хүлээж байгаад хариулт авах зорилгоор эл хэлэлцүүлгийг зохион байгуулж буйгаа "Өөрчлөгч" клубынхэн онцолсон.
“Эдийн засгийн форумыг хэрхэн үр дүнтэй болгох вэ” хэлэлцүүлэгт Ерөнхий сайдын зөвлөлийн ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ, Уул уурхайн ассоциацийн ТУЗ-ийн дарга, “MIBG” ХХК-ийн гүйцэтгэх захирал, эдийн засагч А.Билгүүн, "Монгол HD ТВ-ийн албаны дарга, Global Shaper Монголын Эдийн Засгийн Чуулганы хурлын даргалагч, сэтгүүлч Э.Лхагва, Оюутолгой” ХК-ийн Гадаад харилцааны зөвлөх Э.Хонгорзул, “AmCham” буюу Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа нар оролцов.
Энэ удаагийн чуулга уулзалтаар Дэлхийн банк хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар хийсэн судалгааг танилцуулж, төр, засгийн зүгээс гурван тулгуурт бодлогын хэрэгжилт, Татварын шинэчлэл, Хөдөлмөрийн зохицуулалт, мега төсөл зэрэг 12 дэд сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөх юм байна. Мөн 21 аймгийн Засаг дарга нар форумд оролцож хувийн хэвшлийнхэнтэй санал солилцох аж.

ШИЙДЛЭЭ ОЛЖ ХҮЧЭЭ НЭГТГЭХ ХӨГЖЛИЙН ГАРЦ РУУ ЯВАХ ЦАГ БОЛСОН
"Монгол HD” ТВ-ийн албаны дарга, “Global Shaper” Монголын Эдийн Засгийн Чуулганы хурлын даргалагч, сэтгүүлч Э.Лхагва:
-Эдийн засгийн энэ удаагийн форумаар төр, засаг хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдээ илүүтэй сонсох гэж байгаа нь олзуурхууштай. Хамгийн том хүлээлт бол нэг зааланд сууж байгаад асуудлаа хэлэлцэж, мэдээллийг тэгшитгэх боломж гарч байна гэж харж байна. Хувийн хэвшлийнхний оролцоог хангаж, төрийн түшээд хамтран ажиллах боломжоо эрэлхийлэх, аливаа асуудалд саналаа нэгтгэдэг давосын чуулган шиг далайцтай форум болох болов уу гэсэн хүлээлт байна. Эдийн засгийн форумыг заавал Төрийн ордонд хийдэг биш, оролцохыг хүссэн хүмүүст нээлттэй хурлын тусгай байртай болох ёстой. Өөрөөр хэлбэл Монгол Улс хурал чуулган зохион байгуулах орчныг бүрдүүлж, хурлын аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай. Олон хэлэлцүүлэг зохион байгуулдаг ч асуудлаа яриад өнгөрдөг жишиг манайд бий. Бид шийдлээ олж хүчээ нэгтгэх хөгжлийн гарц руу явах цаг болсон. Өмнөх форумаар НӨАТ-тай болгоё гэж ярьж байсан бол өнөөдөр биелэлээ олоод байна. Энэ мэтчилэн асуудлаа яриад ажил хэрэг болгодог жишиг рүү бид явах ёстой.

МОНГОЛ УЛС ЮУГААР ӨРСӨЛДӨХ ВЭ ГЭДЭГТ ШИЙДЭЛ ХЭРЭГТЭЙ
Уул уурхайн ассоциацийн ТУЗ- ийн дарга, MIBG ХХК-ийн гүйцэтгэх захирал, эдийн засагч А.Билгүүн:
-Өмнөх форумаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудлыг төдийлөн сайн хөндөөгүй. Гэхдээ форумаар хэлэлцээд Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэж байхгүй. Хөгжүүлэх нөхцлийг бий болгочихвол зах зээл өөрийнхөө жамаар цааш явна.
Өнөөдөр хөрөнгийн зах зээл дээр IPO шил шилээ даран гарч ирж байгаа нь манай эдийн засгийн ерөнхий дүр зураг сайжирч буйн илрэл юм. Уул уурхайн бүтээгдэхүүний ханш өсч, үүнтэй холбоотой хөрөнгийн зах зээл ч сэргэлээ. Эдийн засгийн гол сэргэлтийн үндэс бол ОУВС-гийн хөтөлбөр гэж хэлж болно. Уул уурхайн салбарынхан энэ удаагийн чуулга уулзалт дээр өрсөлдөх чадварын талаар төвлөрч яриасай гэж хүсч байгаа. Өнөөдөр Монголд хөрөнгө оруулалт, экспортыг тэлэхийн тулд валютын урсгалыг нээх хэрэгтэй. Үүнийг хэрхэн нээж Монгол Улс юугаар өрсөлдөх юм бэ гэдэгт л шийдэл хэрэгтэй байна.
Бид экспортын бүтээгдэхүүн гаргахын тулд зардал, чанар хоёрт анхаарах нь чухал. Ямар бүтээгдэхүүн гаргаад дэлхийн улс орнуудтай өрсөлдөх вэ. Нөгөөтэйгүүр бид эдийн засгаа солонгоруулна гэж олон жил ярьж ирсэн.
Гэтэл аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө орууллаа гэхэд жишиг өгөөж гарах уу гэдгээс асуулт ундарна. Гэтэл ямар ч өгөөжгүй тэр салбарыг бид хэчнээн сурталчлаад ч амжилтад хүрэхгүй. Гол нь тухайн салбарыг хөгжүүлэхэд хугацаа хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газар 2 их наяд төгрөгийн өрийг төлж барагдууллаа гэх. Тэр мөнгийг эдийн засгаа солонгоруулахад зарцуулсан хөрөнгө. Гагцхүү эндээс Монгол Улс ашиг хүртэв үү гээд бодох зүйл их бий.

12 ДЭД СЭДВИЙН ХҮРЭЭНД ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙ САНАЛЫГ СОНСОНО
Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөлийн ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ:
-Бид энэ оны гуравдугаар сарын 28-нд зохион байгуулсан Эдийн засгийн чуулганаар Төр-хувийн хэвшлийн хамтын анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн гурван тулгуурт хөгжлийн бодлогоо зарласан. Энэ удаагийн чуулганаар татварын шинэчлэл, хөрөнгө оруулалт, зах зээл гээд өргөн хүрээнд ярилцана.
Энэ удаагийн чуулганаар төр нь хувийн хэвшлээ илүү сонсох байдлаар хийхээр зэхэж байна. 12 дэд сэдвийн хүрээнд хувийн хэвшлийнхний санаа бодлыг сонсож, тэдний оролцоог илүүтэй хангаж, илүү өндөр түвшинд зохион байгуулахаар зорьж байна хэмээв.
Давосын Эдийн засгийн форум нь өмнөх жилийн чуулганы үр дүнгээ хэлэлцэж, гол асуудалд төвлөрөх зарчмыг Монголын эдийн засгийн чуулган нутагшуулах ёстой гэдэгт төвлөрч байгааг зохион байгуулагчдын зүгээс хэллээ. Энэ удаагийн чуулганаар Төрийн гурван институци саналаа нэгтгэж санамж бичиг байгуулах төлөвлөгөө байгааг эх сурвалж өгүүлж байна.

Б.Заяа