Д.Трамп: Америкийн 3 иргэнийг сулласан ачийг нь хариулаагүй байгаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /РИА Новости/. Америкийн 3 иргэнийг сулласан Умард Солонгосын ачийг хариулаагүй байгаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“Ким Жөн Ун өөртөө болон улс эх орондоо их тус хүргэлээ гэж би бодож байна. Дэлхий дахины төлөө бид агуу хэлэлцээрт хүрэх болно. Түүний хийсэн зүйл нь зөв зүйл байсан” гэж Д.Трамп хэлжээ.
Түүнчлэн тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамаг Умард Солонгост хоригдож байсан хүмүүсийг суллахын төлөө 1,8 тэрбум ам.доллар төлсөн гэж шүүмжилсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Умард Солонгост хоёр ч удаа айлчилж, тус улсын удирдагч Ким Жөн Унтай уулзсан билээ. Яриа хэлэлцээний дүнд Умард Солонгост хоригдож байсан Америкийн 3 иргэн суллагдсан юм.
Э.Аянзаяа