Япон-Америкийн харилцааны "шинэ алтан үе"-ийг эхлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-28 12:32:36

ТОКИО, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар хоёр орны “харилцааны шинэ алтан эрин үе”-ийн тухай хэлэлцээр болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолыг Японы олон нийтийн телевизээр шууд дамжуулжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Японд гурван өдрийн албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд тэрбээр даваа гаргийн орой Японд хүрэлцэн ирснийхээ дараа тус улсын эзэн хаан Нарухитотой уулзсан байна. 


Д.Трамп Японы Ерөнхий сайд Т.Санаэтай мягмар гарагт буюу өнөөдөр Токио хотноо хэлэлцээ хийжээ. Т.Санаэгийн хувьд 10 дугаар сарын 21-нд албан тушаалдаа томилогдсоноос хойш Цагаан ордны тэргүүнтэй анх удаа хэлэлцээ хийсэн нь энэ юм. Харин Д.Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд Японд анх удаа айлчиллаа. АНУ-ын Ерөнхийлөгч Японд дөрвөн удаа айлчилж байсан ба хамгийн сүүлийн айлчлал 2019 онд болжээ.



Связанные новости