Өнөөдрийн арилжаагаар 8 компанийн хувьцааны ханш өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 712,953 ширхэг хувьцаа арилжсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.
Ингэснээр 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Нэхмэл" MNH+11.35 хувь, "БиДиСек" BDS+9.21 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин Дюти Фрий" SUL-14.78 хувь, "Монинжбар" MIB-14.29 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 429 ширхэг үнэт цаасыг 42.9 сая төгрөгөөр арилжаалсан байна.
Энэ өдөр "TOP 20" индекс 19,418.57 нэгж болж 0.9 хувиар унсан бол зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд 5 тэрбум 350 сая 151 626 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарна уу.