ОХУ-ын Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчийг хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын Төрийн Думын мягмар гарагийн нэгдсэн хуралдаанаар тус улсын ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигч Дмитрий Медведевийг засгийн газрын тэргүүнээр томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж РИА Новости агентлаг мэдээллээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт тангараг өргөснийхөө дараа Медведевийг ерөнхий сайдын албан тушаалд томилох саналаа парламентад тавьсан байна. Өмнөх засгийн газар нь тангараг өргөх өдөр огцорсон юм.
ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володины мэдээлснээр, парламентын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх цорын ганц асуудал нь ерөнхий сайдыг томилох асуудал байх аж. Парламентын нэгдсэн хуралдаанд Путин оролцох юм байна.
Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Медведев даваа гарагт Төрийн Дум дахь “Нэгдсэн Орос” нам болон Оросын Либерал-ардчилсан намын бүлгүүдтэй уулзсан ба мягмар гарагийн өглөө Коммунист нам болон “Шудрага Орос” намын бүлгүүдтэй уулзах юм байна. Төрийн Думд 343 суудалтай /бараг 76%/ “Нэгдсэн Орос” намын парламентын бүлэг мэдээж хэрэг намын даргаа ерөнхий сайдын албан тушаалд томилохыг дэмжиж байгаа аж.

Лу.Батбаяр