"Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн арилжааг түр зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-07 18:19:12
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Санхүүгийн Зохицуулах Хорооны  хуралдаанаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн нэгж хувьцааг 100 хувааж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн.

Үүнтэй  холбогдуулан Улсын байцаагчийн өнөөдрийн 34 тоот албан шаардлагаар “Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн хувьцааны арилжааг хувьцааны байршуулалт "ҮЦТХТ"-д хийх хүртэлх хугацаанд түр зогсоолоо. 
Связанные новости