ОУВС “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дөрөв дэх шатны үнэлгээг хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дөрөв дэх шатны үнэлгээг хийх ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж байна.
Ажлын хэсэг энэ сарын 2-14-ний өдөр Монгол Улсад ажиллах бөгөөд энэ үеэр хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, тайлан мэдээлэл, тоон үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, Засгийн газар, Монголбанкны албаны хүмүүстэй уулзалт хийх юм.
ОУВС-тай тохиролцсон хөтөлбөрийн дагуу тус сангаас хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутамд үнэлгээ хийж, дараагийн шатны санхүүжилтийг олгодог. Хамгийн сүүлд гурав дахь шатны үнэлгээний дараа тус сангийн зүгээс манай улсад хэрэгжиж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай, үр дүнтэй хэрэгжиж байгааг дүгнэж, 30.55 сая ам.долларын санхүүжилт баталсан.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурав дахь шатны үнэлгээгээр Монголын эдийн засаг төсөөлж байснаас илүү эрчимтэй сэргэж, өндөр өсөлт үзүүллээ хэмээн дүгнэсэн. Тодруулбал Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн нэг жилийн хугацаанд шийдвэртэй арга хэмжээ авснаар эерэг үр дүн гарлаа. Нэгэнт эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан учраас Засгийн газар цаашид урт хугацааны тогтвортой бодлогодоо анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төсвийн зарлагын өсөлтөд хязгаарлалтаа үргэлжлүүлэх нь зүйтэй. Төсвийн зарлагын санхүүжилт илүү үр ашигтай байх нь чухал. Мөн банкны олгож буй зээл нь уул уурхайн бус салбаруудыг дэмжих замаар ЖДҮ, хөдөө аж ахуйн чиглэлд олгох нь чухал гэсэн зөвлөмж гаргасан.
Монгол Улсын хувьд малын эрүүл мэндийг сайжруулах, Гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах, бизнесийн орчныг сайжруулахад анхаарах ёстой. Ялангуяа мах, сүүний чиглэлийн бүтээгдэхүүнийг экспортлоход анхаарахыг ОУВС зөвлөж тодорхой ажлуудыг эхлүүлээд байгаа юм.

Б.Заяа