“JCI -2018"-үзэсгэлэнд 8 улсын бизнес эрхлэгчид оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг “Junior Chamber International” (JCI) байгууллагаас зохион байгуулж буй “JCI 2018 INTERNATIONAL BUSINESS FAIR’’ олон улсын бизнес үзэсгэлэн өнөөдөр “Хүннү Молл”-д нээлтээ хийлээ.
Аялал жуулчлал, хууль эрх зүй, санхүү, барилга, уул уурхай, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын 60, Япон, Солонгос, Тайвань, Хонг Конг зэрэг долоон орны 40 гаруй аж ахуйн нэгжүүд үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна. Энэхүү үзэсгэлэнг “JCI Монгол” байгууллагын Их хүрээ салбараас санаачлан гишүүн орнууд дундаа анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог юм.

JCI Монгол байгууллага дэлхий нийтэд эх орноо сурталчилж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн түлхэц үзүүлж байгаа гэдгийг НИТХ-ын дарга С.Амарсайхан үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцлов. Тэрбээр, “Дэлхийн 120 гаруй оронд үйл ажиллагаа явуулж буй JCI олон улсын байгууллагын хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн, бүтээлч, манлайлагч залуусыг нэгтгэн, Монгол Улсад бизнесийн томоохон үйл ажиллагааг зохион байгуулж байгаад баяртай байна. Хөгжлийн шатандаа яваа манай улсад бизнес эрхлэх бүхий л боломж нээлттэй байгаа. Монгол Улсын эдийн засаг өсөн тэлж, аялал жуулчлал, худалдаа, хөдөө аж ахуйн салбар эрчимтэй хөгжиж байна. Тиймээс өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож буй 8 улсын бизнес эрхлэгчид харилцаа, хамтын ажиллагааныхаа өргөн боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байна. Нийслэлийн удирдлагын хувьд Улаанбаатар хотыг хөгжүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулж буй бүхий л салбарын төлөөлөл, бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжиж ажиллах болно” гэлээ.
Монголчууд оюун ухаан, бизнесийн ур чадвараараа дэлхийн зах зээлд өрсөлдөх чухал үе ирсэн хэмээн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав дурьдаад, “Өнгөрсөн долоо хоногт тодорсон Монголын ТОП 100 байгууллагын 30 орчим нь “JCI Монгол” байгууллагын гишүүдийн удирдаж буй компани байсан. Тиймээс өнөөдрийн үзэсгэлэнгийн үеэр гадны төлөөлөгчид Монголын шилдэг компаниудтай хамтран ажиллах нөхцөл бүрдэж байна” гэв.

“JCI Монгол” байгууллагын Их хүрээ салбар өнгөрсөн жил “JCI ASPAC 2017” буюу Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулжээ. Уг уулзалтад 20 гаруй орны 4000 орчим залуус оролцож, Монгол Улсын түүх, уламжлал, соёл, Улаанбаатар хотын хөгжил дэвшилтэй танилцсан. 2017 онд эх орныхоо түүх, соёлоо танилцуулсан тул энэ жил Монгол Улсын бизнесийн орчин, олон улсын компаниудтай хамтран ажиллах боломж, нөхцлийг танилцуулах зорилт тавьсныг зохион байгуулагчид онцолж байлаа. Үзэсгэлэнгийн хүрээнд маргааш бизнес эрхлэгчдийн форум, компани хоорондын уулзалтууд болох юм. Энэ үеэр Монголын болон оролцогч орнуудын “JCI” байгууллагын Үндэсний ерөнхийлөгчид өөрийн улсынхаа бизнесийн орчин, татварын бодлого зэргийг танилцуулах аж. Харин гурав дахь өдөр үзэсгэлэнд оролцогчдыг “Говь”, “АПУ” компанийн үйл ажиллагаатай танилцуулахаас гадна “Мишээл Экспо” төвд болж буй “Barilga Expo 2018” болон бусад үзэсгэлэн худалдааг сонирхуулахаар төлөвлөжээ. Мөн өдөр оролцогч орнуудаас нэгийг нь сонгож, дараагийн арга хэмжээг зохион байгуулах эрх олгоно. Ингэснээр уг арга хэмжээг жил бүр өөр өөр улсад уламжлал болгон зохион байгуулах боломж бүрдэх бөгөөд олон улсад Монголоор овоглосон томоохон төслийг шинээр бий болгож буй чухал арга хэмжээ юм.
Үзэсгэлэн энэ сарын 04-нийг дуустал үргэлжилнэ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ